Friday, December 2, 2016

Өөрөө би оршихуй

Өнгө мөнгөний хорвоод бүдгэрч үлдэх тавилан үгүй... Өрөөсгөл бусдын хэлэнд сөгдөж унах анхил үгүй... Энэ биедээ эзэн болох даалгавар бий Эрээ цээрээ хэмжин барих үүрэг бий Эрхэмсэг хэрнээ нандин даруухан Эгэл амьдралын хором бүхэн үнэтэй... Энэ өөрөө хүмүүн заяа гайхам сайхан... Хүний амьдрал түүдэг төдий ... Бөхөж үл болно... Бөхөөлгөж үл болно... Бөхөөж үл болно... Цаг цагын хэлхээс Цагаан сүүний нэхээс... Энэ бол би бас бид ... Эхлэлгүй төгсгөл, төгсгөлгүй эхлэл Ийм нэгэн оршихуй ...